Wednesday, July 3, 2013

..1

Би тамхи татан сууна
Биелэсэн хүслээ хараан.
Хүссэн зүйл хүзүүгээр ороох шиг
Хүн болчихсондоо шанална.
Шанаагаа тулан тамхиа баагуулна
Шархалсан зүрхээ хэмлэн иднэ
Ширхэнгчлэн итгэлээ, харууслаа зулгаан
Шинэхэн төрхөндөө дасаж сууна.
Тамхины үнс тасран унахад л
Танидаг бүхнээ ор тас мартана.2009

No comments:

Post a Comment