Tuesday, November 25, 2014

Бүргэдийн нислэг

1.      Намар, өвлийн улиралд бүтээн туурвих нь илүү үр дүнтэй байдаг гэх түүнтэй уулзахад эмзэг, басхүү хүчтэй дотоод мөн чанар нь харилцаанд төдийгүй үйл хөдлөл, харагдах байдалд нь ч илэрдэг юм шиг санагдсан. Гэрээ урлан болгож, өдрийн ихэнх цагийг зураг зурахад зарцуулдаг, гадагш гарах нь ховор, зураг зурахдаа электроник хөгжим сонсдог, хөгжим сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөдөг Д.Үүрийнтуяа “Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай”  хэмээнэ. Бүр хожуу, хойно сургууль төгссөнийхөө дараа л сургуулийнхаа II байранд очиж үзсэн гэх тэрбээр олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй нь илт. Түүний нөхөр бол зураач М.Батзориг. Нөхрийнх нь зурсан жижиг хэмжээтэй, эгнүүлж тавьсан зургууд, гэр бүлээрээ Эйфелийн цамхагийн урд авахуулсан жижигхэн улаан жаазтай зураг, номынх нь шүүгээнээс хамгийн түрүүнд нүдэнд тусах “Агнистын гэгээ” боть, ширээн дээрх шинэхэн жимс... Урлан болгосон  хачин цэгцтэй өрөөнд нь бид ярилцсан юм.
Үүдээ онгойлгож өгөхөд нь шууд тулгарсан хачин соргог, сэтгэл түгшээм харцанд нь хэсэг мэгдэв. Түүнийг кофе бэлдэх зуур “Ярилцлага хийхээсээ өмнө урьтаад нэг уулзаж танилцъя” гэж хэлсэн минь ашгүй онож гэж бодлоо. Цонхны цаана хийд харагдана. Урин цагт тэр хийд гаднаа өсгөгч байрлуулан ном хурж, тэр хавиар лам нарын ном унших нь тодхон сонсогддог байсан тухай, хотын тухай, өвлийн тухай, өглөөг хэрхэн угтдаг тухай нь, гэр бүлээрээ зөв хооллох дэглэм барьж буй талаар нь бидний яриа хөвөрнө. Хэн хэн маань албан ёсоор ярилцаж байна гэж бодоогүй болохоор энгийн энэ яриа түүний харцанд мэгдсэн намайг тайвшруулж, “Хэл яриагаар өөрийгөө илэрхийлэхдээ муу” гэх түүнийг ч сандаргахгүй байх шиг. Гэртээ ганцаар үлдээд, нам гүмд зурагаа зурах нөхцөл бүрддэг болохоор тэр үдээс хойших цаг хугацаанд илүү дуртай гэнэ. Өглөөд бол тэр зураач биш, гэрийн эзэгтэй байж, нөхөр, хүү хоёртоо өглөөнийх нь цайг бэлтгэн, хүүгээ цэцэрлэгт хүргэдэг тогтсон хэмнэлтэй. Заримдаа энэ бүхэн залхмаар санагддаг ч сайн ханьтай учирснаар ахуйн асуудлууд зураачийнх нь замналд сөргөөр нөлөөлөөгүй, эх хүн болсноор юманд илүү мэдрэг болж, мэдрэмж нь хурц хэвээр үлдсэн нь түүний хувьд нэгэн нээлт байсан гэж ярина. Гэрийн эзэгтэй байх нь эмэгтэй хүний хувь тавилан гэж тэр боддог аж. Ирэх зун үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буйгаа дурдсанаар бидний яриа зураг, уран бүтээлийн сэдэв рүү орж явчихлаа. “Юу ч мэддэггүй, юмны учрыг ялгаж салгадаггүй оюутан байх үед л үзэсгэлэн үзэх сайхан байсан. Одоо бол мэдэрч үзэхээсээ илүү шүүмжилж, хүнээс хуулбарласан бол түүнийг нь шууд таниад урам хугардаг болчихсон” гэж хэлэхдээ ч түүний харц, ярианы хэмнэл өнөө л аядуу хэвээр. Үе үе инээмсэглэх, “Тийм ээ” гэж хэлэхдээ л түүний дууных нь өнгө үл ялиг өөрчлөгдөхөөс биш, яг л нэг янзаараа намуухан, тайвнаар хүүрнэх Үүрийнтуяа 2002 онд монгол зургийн анги төгсчээ. Тэр зөвхөн монгол зургийн төдийгүй монголын контемпорари урлагийн гол төлөөлөгч билээ. Монгол зураг хэмээх дэг сургуулийг зураач Н.Цүлтэм бурхан зураг, танка, хадны сүг зураг дээр үндэслэн 1980-аад оны эхэн үеэр бий болгожээ. Үндэс суурь нь нэн эртний мэт, жаахан наашилбал Б.Шарав, Ү.Ядамсүрэн нарыг дурдаж болох хэдий ч дэг сургууль болж, урлахуйн ухааны нарийн техниктэй болсон түүхэн он цаг нь саяхных. Н.Цүлтэмийн охин, монгол зургийн зураач, ДУДС-ийн Монгол зургийн тэнхимийн багш Ц.Нармандахын шавь нар шинэ цагийн монгол зургийг хөгжүүлэн, олон нийтэд таниулж буй. Тэдний нэг бол Үүрийнтуяа.

Сургуульд орохоосоо өмнө дугуйланд яваагүй нь түүнийг нэг арга барил, хэвшмэл зүйлд автах хор хөнөөлөөс аварсан гэх. Учир нь, өөрийгөө ч олоогүй,  уран бүтээл гэж юу болох тухай ойлгоогүй насан дээрээ ягштал зураад сурчихсан олон оюутан цаашид хөгжихгүй, яг л тэр хэвээрээ дуусахыг тэр харсан. Сургуулиа төгсөөд уран бүтээлийн хямралд орж, зураг зурж сурах, уран бүтээлч байхын ялгааг улам гүн мэдрэн, харин дараа нь өөрийнхөө хийж буй, хийх гэж буй үйлийг илүү сэрж мэдэрчээ.  
Үүрийнтуяа бол монголын уран зургийн салбарт, тэр дундаа бидний өөрсдийн юм гэж хамаатуулах чухал салбарт томоохон хөгжлийг авчирч буй нэгэн. Өнгөрсөн жилийн “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэнд тавигдсан “Чиггүй хүсэл” бүтээл нь Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэгдсэн. Түүний бүтээх арга барил нь л монгол зургийн техник болохоос биш, бүтээлийн агуулга, агуулгаараа дамжуулан үзэгчтэй холбогдох дохио тэмдэг, бодрол, өгүүлэмж нь орчин цагийн чиг хандлагатай. Тэр хэзээ ч өөрийгөө давтдаггүй бөгөөд монгол зурагт шинэ хэллэг, бэлгэдлүүдийг бий болгодог. “Өөрөө өөртөө л би хариуцлага оноодог. Хэнд ч энэ бүхнийг тулгадаггүй. Өөрт ирж байгаа олон мэдрэмжийг гадагшлуулж чөлөөлөхгүй бол түүндээ хэт автаж, хүлэгдэх гээд байдаг болохоор би зурдаг. Надад жаахан гарын дүй, мэдрэмж байдаг болохоос би цэвэр авьяасаар зураач болоогүй. Уран бүтээлч байна гэдэг тасралтгүй хийж бүтээх, бодох, бодол мэдрэмжээс төрсөн зүйлийг илэрхийлэхдээ өөрийгөө давтахгүй байх, хүнээс хуулбарлахгүй байх явдал юм” хэмээн намуун аядуу хоолойгоор ярих түүнээс би яагаад ч юм бүргэдийнх мэт сүр хүчийг мэдэрсэн. Нислэг! Зураач М.Батзориг эхнэрийнхээ тухай “Нислэг” нэртэй нийтлэл бичсэн байсныг санав. -“Д.Үүрийнтуяагийн бүтээлүүдээс нислэг, нисч буй тогоруудын өндөрлөгөөс хүмүүсийг харах, одод болон түгсэн хязгааргүй олон цэцэгс, юу руу ч юм зүтгэсэн чигтээ намагт шигдсээр байгаа хөөрхий хүмүүс, хотжилт, хүмүүсийн бөөгнөрөл, чимээгүй гуниглал зэрэг олон зүйлийг мэдэрч болно. Эдгээр мэдрэмж нь мөрөөдөмтгий зөөлөн эмэгтэйн далд сэрэхүйгээс аажмаар зураачийн, эсвэл цаг үедээ сэтгэл хангалуун биш хүний эргэн тойрноо ажигласан, өрөвдсөн, уран бүтээлчийн гунигласан өнгө аяс руу алгуурхан хувьсан буй явц юм” хэмээн “Нислэг”-т өгүүлжээ. Үүрийнтуяагийн бүтээлд шингэсэн бодрол, бүтээхүйн ухаанаар бүтэн бүрэлдсэн бэлгэдлийг илтээр хуулбарладаг зураачид цөөнгүй. Тэр өөрөө ч энэ тухай өгүүлж, зураачийнх нь нэрийг цохон хэлсэн ч энд би бичихийг хүссэнгүй. Түүний уран бүтээлд нисч буй дүрслэлүүд цөөнгүй. “Хавар, би”, “Намар, би”, “Зүүдэндээ би” зэрэг бүтээлээс нь эмзэг мэдрэмтгий Үүрийнтуяагийн сэтгэл хөдлөл нь бүтээлийн анхдагч санаа мэт боловч нарийн ажиллагаа, гүн утга санаа илрэхүй дор зураачийн сэтгэл хөдлөл биш, хүчтэй мэдрэмж, ухаарал, эргэцүүлэл, гүн бодлын үр болох нь мэдрэгдэнэ. Энэ нь түүний бүтээлийн “үнэн” юм. Түүний бүтээлийг монгол зураг биш гэх нь бий. Учир нь, түүний арга барил, ашиглах техниктээ хийж буй шинэ туршилтууд, материалын тал дээрх зоригтой шийдлүүд зэрэг бүтээлч оролдлогуудыг нь тогтсон өгүүлэмж, монгол ахуй, дүрслэлийг ягштал баримталдаг хуучинсаг үзэлтнүүд хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг санагддаг. Харин тэрбээр уламжлалыг орчин үетэй хослуулан, гүн ухааны бүтээл туурвиж буй зураач гэдэг нь түүний “Миний зүүдний манаач”, “Үлгэр ярьж өгье” зэрэг бүтээлээс нь харагддаг.
Тэр өөрийнхөө салбарт шүүмжлэлтэй ханддаг. Өмнөх үеэ хүлээн зөвшөөрдөггүй залууст, залуу үеэ үгүйсгэдэг ахмадуудад, уран бүтээл бол ариун үйл гэх хэрнээ нэг нэгнээ муулдаг үзэгдэлд... Энэ бүхнийг тэр зөвхөн салбараасаа бус, гэрээсээ гараад л мэдэрдэг гэв.

Тэрбээр зургийнхаа скизийг компьютер дээр гаргаж авдаг бөгөөд, ингэснээр бодож байгаа өнгөө илүү ойлгомжтой болгож буулгадаг аж. Өнгөний тухай ярихад тэрбээр “Өнгөний мөн чанарыг би нөхөртэйгөө танилцсанаас хойш л бага багаар ойлгож эхэлсэн. Урьд нь үүнийг огт анхаардаггүй, мэддэггүй байсан юм билээ” гэсэн. Мөн “Эх хүн болно гэдэг хамгийн дээд мэдрэмж. Тийм хэмжээлшгүй аз жаргал, дээд мэдрэмжийг авсан шигээ хэмжээлшгүй ихээр шанална. Эх хүн болоод мэдрэх мэдрэмжийг зөвхөн эх хүн болж байж л бүрэн ойлгоно. Түүнээс өөрөөр ямар ч боломжгүй” гэх. Магад энэ нь зураач Үүрийнтуяагаас бүтээл туурвил нь мэндлэх тэрхүү мэдрэмжийг яг өөр шиг нь бүрэн мэдэрч чадахгүй гэдгийн илэрхийлэл биз. “Толь л юмыг төгс төгөлдөр тусгадаг. Тэр алддаггүй, учир нь тэр боддоггүй” хэмээх Фернандо Пессоагийн үгээр энэхүү бичвэрээ өндөрлөе. Бүтээл ч гэсэн толь шиг бидний дотор буй, биднийг хүрээлэн буй бүхий л зүйлсийн төгс төгөлдөр тусгал байх учиртай. Бүтээл гэдэг тухайн бүтээгчийн биш, хүний, нийгмийн толь байдаг. Үүрийнтуяа бол толь урлаач.

Бүргэдийн нислэг

Намар, өвлийн улиралд бүтээн туурвих нь илүү үр дүнтэй байдаг гэх түүнтэй уулзахад эмзэг, басхүү хүчтэй дотоод мөн чанар нь харилцаанд төдийгүй үйл хөдлөл, харагдах байдалд нь ч илэрдэг юм шиг санагдсан. Гэрээ урлан болгож, өдрийн ихэнх цагийг зураг зурахад зарцуулдаг, гадагш гарах нь ховор, зураг зурахдаа электроник хөгжим сонсдог, хөгжим сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөдөг Д.Үүрийнтуяа “Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай”  хэмээнэ. Бүр хожуу, хойно сургууль төгссөнийхөө дараа л сургуулийнхаа II байранд очиж үзсэн гэх тэрбээр олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй нь илт. Түүний нөхөр бол зураач М.Батзориг. Нөхрийнх нь зурсан жижиг хэмжээтэй, эгнүүлж тавьсан зургууд, гэр бүлээрээ Эйфелийн цамхагийн урд авахуулсан жижигхэн улаан жаазтай зураг, номынх нь шүүгээнээс хамгийн түрүүнд нүдэнд тусах “Агнистын гэгээ” боть, ширээн дээрх шинэхэн жимс... Урлан болгосон хэдий ч хачин цэгцтэй өрөөнд нь бид ярилцсан юм.
- See more at: http://goodali.style.time.mn/content/46690.shtml#sthash.rCvncgN8.dpuf

No comments:

Post a Comment