Tuesday, June 18, 2013

Татум

Явсан юмс бүхэн эргэж ирдэг нь жам. Гэхдээ юу ч ор мөргүй үгүй болдоггүй юм. Нүдэнд үл тусч, гарт үл баригдсан ч үзэн ядалт, цөхрөл, өөр өөрийгөө доромжилсон юм шиг бөөлжмөөр мэдрэмж, жигшил чинь хэзээ ч алга болохгүйгээр хаа сайгүй оршин буй. Эгээ л салхи шиг... Итгэл найдвар, ариун нандин бүхнийг чинь дэвсэлж чамаас явсан юмс бүхэн хэзээ нэгэнтээ эргэж ирдэг. Тэр үед чи тэдгээр юмсыг яаж ч болно. Аварч, мартаж, хүсвэл алж, нохойн үхлээр үхүүлж болно. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зөрчил, тэмцэл, гомдол, үзэн ядалтаа бага багаар гээж, хэзээ нэгэнтээ чамайг сул дорой болгож, үхчихмээр тэмүүлэл рүү хөтөлж байсан бүхэн чинь “ердөө л...” болж хувирах. Тиймээс бид өөрийгөө бүтээх, хийгээд олох биш ГЭЭХ гэж энд ирсэн байх нь!

No comments:

Post a Comment