Tuesday, November 25, 2014

Бүргэдийн нислэг





1.      Намар, өвлийн улиралд бүтээн туурвих нь илүү үр дүнтэй байдаг гэх түүнтэй уулзахад эмзэг, басхүү хүчтэй дотоод мөн чанар нь харилцаанд төдийгүй үйл хөдлөл, харагдах байдалд нь ч илэрдэг юм шиг санагдсан. Гэрээ урлан болгож, өдрийн ихэнх цагийг зураг зурахад зарцуулдаг, гадагш гарах нь ховор, зураг зурахдаа электроник хөгжим сонсдог, хөгжим сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөдөг Д.Үүрийнтуяа “Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай”  хэмээнэ. Бүр хожуу, хойно сургууль төгссөнийхөө дараа л сургуулийнхаа II байранд очиж үзсэн гэх тэрбээр олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй нь илт. Түүний нөхөр бол зураач М.Батзориг. Нөхрийнх нь зурсан жижиг хэмжээтэй, эгнүүлж тавьсан зургууд, гэр бүлээрээ Эйфелийн цамхагийн урд авахуулсан жижигхэн улаан жаазтай зураг, номынх нь шүүгээнээс хамгийн түрүүнд нүдэнд тусах “Агнистын гэгээ” боть, ширээн дээрх шинэхэн жимс... Урлан болгосон  хачин цэгцтэй өрөөнд нь бид ярилцсан юм.
Үүдээ онгойлгож өгөхөд нь шууд тулгарсан хачин соргог, сэтгэл түгшээм харцанд нь хэсэг мэгдэв. Түүнийг кофе бэлдэх зуур “Ярилцлага хийхээсээ өмнө урьтаад нэг уулзаж танилцъя” гэж хэлсэн минь ашгүй онож гэж бодлоо. Цонхны цаана хийд харагдана. Урин цагт тэр хийд гаднаа өсгөгч байрлуулан ном хурж, тэр хавиар лам нарын ном унших нь тодхон сонсогддог байсан тухай, хотын тухай, өвлийн тухай, өглөөг хэрхэн угтдаг тухай нь, гэр бүлээрээ зөв хооллох дэглэм барьж буй талаар нь бидний яриа хөвөрнө. Хэн хэн маань албан ёсоор ярилцаж байна гэж бодоогүй болохоор энгийн энэ яриа түүний харцанд мэгдсэн намайг тайвшруулж, “Хэл яриагаар өөрийгөө илэрхийлэхдээ муу” гэх түүнийг ч сандаргахгүй байх шиг. Гэртээ ганцаар үлдээд, нам гүмд зурагаа зурах нөхцөл бүрддэг болохоор тэр үдээс хойших цаг хугацаанд илүү дуртай гэнэ. Өглөөд бол тэр зураач биш, гэрийн эзэгтэй байж, нөхөр, хүү хоёртоо өглөөнийх нь цайг бэлтгэн, хүүгээ цэцэрлэгт хүргэдэг тогтсон хэмнэлтэй. Заримдаа энэ бүхэн залхмаар санагддаг ч сайн ханьтай учирснаар ахуйн асуудлууд зураачийнх нь замналд сөргөөр нөлөөлөөгүй, эх хүн болсноор юманд илүү мэдрэг болж, мэдрэмж нь хурц хэвээр үлдсэн нь түүний хувьд нэгэн нээлт байсан гэж ярина. Гэрийн эзэгтэй байх нь эмэгтэй хүний хувь тавилан гэж тэр боддог аж. Ирэх зун үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буйгаа дурдсанаар бидний яриа зураг, уран бүтээлийн сэдэв рүү орж явчихлаа. “Юу ч мэддэггүй, юмны учрыг ялгаж салгадаггүй оюутан байх үед л үзэсгэлэн үзэх сайхан байсан. Одоо бол мэдэрч үзэхээсээ илүү шүүмжилж, хүнээс хуулбарласан бол түүнийг нь шууд таниад урам хугардаг болчихсон” гэж хэлэхдээ ч түүний харц, ярианы хэмнэл өнөө л аядуу хэвээр. Үе үе инээмсэглэх, “Тийм ээ” гэж хэлэхдээ л түүний дууных нь өнгө үл ялиг өөрчлөгдөхөөс биш, яг л нэг янзаараа намуухан, тайвнаар хүүрнэх Үүрийнтуяа 2002 онд монгол зургийн анги төгсчээ. Тэр зөвхөн монгол зургийн төдийгүй монголын контемпорари урлагийн гол төлөөлөгч билээ. Монгол зураг хэмээх дэг сургуулийг зураач Н.Цүлтэм бурхан зураг, танка, хадны сүг зураг дээр үндэслэн 1980-аад оны эхэн үеэр бий болгожээ. Үндэс суурь нь нэн эртний мэт, жаахан наашилбал Б.Шарав, Ү.Ядамсүрэн нарыг дурдаж болох хэдий ч дэг сургууль болж, урлахуйн ухааны нарийн техниктэй болсон түүхэн он цаг нь саяхных. Н.Цүлтэмийн охин, монгол зургийн зураач, ДУДС-ийн Монгол зургийн тэнхимийн багш Ц.Нармандахын шавь нар шинэ цагийн монгол зургийг хөгжүүлэн, олон нийтэд таниулж буй. Тэдний нэг бол Үүрийнтуяа.





Сургуульд орохоосоо өмнө дугуйланд яваагүй нь түүнийг нэг арга барил, хэвшмэл зүйлд автах хор хөнөөлөөс аварсан гэх. Учир нь, өөрийгөө ч олоогүй,  уран бүтээл гэж юу болох тухай ойлгоогүй насан дээрээ ягштал зураад сурчихсан олон оюутан цаашид хөгжихгүй, яг л тэр хэвээрээ дуусахыг тэр харсан. Сургуулиа төгсөөд уран бүтээлийн хямралд орж, зураг зурж сурах, уран бүтээлч байхын ялгааг улам гүн мэдрэн, харин дараа нь өөрийнхөө хийж буй, хийх гэж буй үйлийг илүү сэрж мэдэрчээ.  
Үүрийнтуяа бол монголын уран зургийн салбарт, тэр дундаа бидний өөрсдийн юм гэж хамаатуулах чухал салбарт томоохон хөгжлийг авчирч буй нэгэн. Өнгөрсөн жилийн “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэнд тавигдсан “Чиггүй хүсэл” бүтээл нь Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэгдсэн. Түүний бүтээх арга барил нь л монгол зургийн техник болохоос биш, бүтээлийн агуулга, агуулгаараа дамжуулан үзэгчтэй холбогдох дохио тэмдэг, бодрол, өгүүлэмж нь орчин цагийн чиг хандлагатай. Тэр хэзээ ч өөрийгөө давтдаггүй бөгөөд монгол зурагт шинэ хэллэг, бэлгэдлүүдийг бий болгодог. “Өөрөө өөртөө л би хариуцлага оноодог. Хэнд ч энэ бүхнийг тулгадаггүй. Өөрт ирж байгаа олон мэдрэмжийг гадагшлуулж чөлөөлөхгүй бол түүндээ хэт автаж, хүлэгдэх гээд байдаг болохоор би зурдаг. Надад жаахан гарын дүй, мэдрэмж байдаг болохоос би цэвэр авьяасаар зураач болоогүй. Уран бүтээлч байна гэдэг тасралтгүй хийж бүтээх, бодох, бодол мэдрэмжээс төрсөн зүйлийг илэрхийлэхдээ өөрийгөө давтахгүй байх, хүнээс хуулбарлахгүй байх явдал юм” хэмээн намуун аядуу хоолойгоор ярих түүнээс би яагаад ч юм бүргэдийнх мэт сүр хүчийг мэдэрсэн. Нислэг! Зураач М.Батзориг эхнэрийнхээ тухай “Нислэг” нэртэй нийтлэл бичсэн байсныг санав. -“Д.Үүрийнтуяагийн бүтээлүүдээс нислэг, нисч буй тогоруудын өндөрлөгөөс хүмүүсийг харах, одод болон түгсэн хязгааргүй олон цэцэгс, юу руу ч юм зүтгэсэн чигтээ намагт шигдсээр байгаа хөөрхий хүмүүс, хотжилт, хүмүүсийн бөөгнөрөл, чимээгүй гуниглал зэрэг олон зүйлийг мэдэрч болно. Эдгээр мэдрэмж нь мөрөөдөмтгий зөөлөн эмэгтэйн далд сэрэхүйгээс аажмаар зураачийн, эсвэл цаг үедээ сэтгэл хангалуун биш хүний эргэн тойрноо ажигласан, өрөвдсөн, уран бүтээлчийн гунигласан өнгө аяс руу алгуурхан хувьсан буй явц юм” хэмээн “Нислэг”-т өгүүлжээ. Үүрийнтуяагийн бүтээлд шингэсэн бодрол, бүтээхүйн ухаанаар бүтэн бүрэлдсэн бэлгэдлийг илтээр хуулбарладаг зураачид цөөнгүй. Тэр өөрөө ч энэ тухай өгүүлж, зураачийнх нь нэрийг цохон хэлсэн ч энд би бичихийг хүссэнгүй. Түүний уран бүтээлд нисч буй дүрслэлүүд цөөнгүй. “Хавар, би”, “Намар, би”, “Зүүдэндээ би” зэрэг бүтээлээс нь эмзэг мэдрэмтгий Үүрийнтуяагийн сэтгэл хөдлөл нь бүтээлийн анхдагч санаа мэт боловч нарийн ажиллагаа, гүн утга санаа илрэхүй дор зураачийн сэтгэл хөдлөл биш, хүчтэй мэдрэмж, ухаарал, эргэцүүлэл, гүн бодлын үр болох нь мэдрэгдэнэ. Энэ нь түүний бүтээлийн “үнэн” юм. Түүний бүтээлийг монгол зураг биш гэх нь бий. Учир нь, түүний арга барил, ашиглах техниктээ хийж буй шинэ туршилтууд, материалын тал дээрх зоригтой шийдлүүд зэрэг бүтээлч оролдлогуудыг нь тогтсон өгүүлэмж, монгол ахуй, дүрслэлийг ягштал баримталдаг хуучинсаг үзэлтнүүд хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг санагддаг. Харин тэрбээр уламжлалыг орчин үетэй хослуулан, гүн ухааны бүтээл туурвиж буй зураач гэдэг нь түүний “Миний зүүдний манаач”, “Үлгэр ярьж өгье” зэрэг бүтээлээс нь харагддаг.
Тэр өөрийнхөө салбарт шүүмжлэлтэй ханддаг. Өмнөх үеэ хүлээн зөвшөөрдөггүй залууст, залуу үеэ үгүйсгэдэг ахмадуудад, уран бүтээл бол ариун үйл гэх хэрнээ нэг нэгнээ муулдаг үзэгдэлд... Энэ бүхнийг тэр зөвхөн салбараасаа бус, гэрээсээ гараад л мэдэрдэг гэв.

Тэрбээр зургийнхаа скизийг компьютер дээр гаргаж авдаг бөгөөд, ингэснээр бодож байгаа өнгөө илүү ойлгомжтой болгож буулгадаг аж. Өнгөний тухай ярихад тэрбээр “Өнгөний мөн чанарыг би нөхөртэйгөө танилцсанаас хойш л бага багаар ойлгож эхэлсэн. Урьд нь үүнийг огт анхаардаггүй, мэддэггүй байсан юм билээ” гэсэн. Мөн “Эх хүн болно гэдэг хамгийн дээд мэдрэмж. Тийм хэмжээлшгүй аз жаргал, дээд мэдрэмжийг авсан шигээ хэмжээлшгүй ихээр шанална. Эх хүн болоод мэдрэх мэдрэмжийг зөвхөн эх хүн болж байж л бүрэн ойлгоно. Түүнээс өөрөөр ямар ч боломжгүй” гэх. Магад энэ нь зураач Үүрийнтуяагаас бүтээл туурвил нь мэндлэх тэрхүү мэдрэмжийг яг өөр шиг нь бүрэн мэдэрч чадахгүй гэдгийн илэрхийлэл биз. “Толь л юмыг төгс төгөлдөр тусгадаг. Тэр алддаггүй, учир нь тэр боддоггүй” хэмээх Фернандо Пессоагийн үгээр энэхүү бичвэрээ өндөрлөе. Бүтээл ч гэсэн толь шиг бидний дотор буй, биднийг хүрээлэн буй бүхий л зүйлсийн төгс төгөлдөр тусгал байх учиртай. Бүтээл гэдэг тухайн бүтээгчийн биш, хүний, нийгмийн толь байдаг. Үүрийнтуяа бол толь урлаач.


Бүргэдийн нислэг

Намар, өвлийн улиралд бүтээн туурвих нь илүү үр дүнтэй байдаг гэх түүнтэй уулзахад эмзэг, басхүү хүчтэй дотоод мөн чанар нь харилцаанд төдийгүй үйл хөдлөл, харагдах байдалд нь ч илэрдэг юм шиг санагдсан. Гэрээ урлан болгож, өдрийн ихэнх цагийг зураг зурахад зарцуулдаг, гадагш гарах нь ховор, зураг зурахдаа электроник хөгжим сонсдог, хөгжим сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөдөг Д.Үүрийнтуяа “Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай”  хэмээнэ. Бүр хожуу, хойно сургууль төгссөнийхөө дараа л сургуулийнхаа II байранд очиж үзсэн гэх тэрбээр олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй нь илт. Түүний нөхөр бол зураач М.Батзориг. Нөхрийнх нь зурсан жижиг хэмжээтэй, эгнүүлж тавьсан зургууд, гэр бүлээрээ Эйфелийн цамхагийн урд авахуулсан жижигхэн улаан жаазтай зураг, номынх нь шүүгээнээс хамгийн түрүүнд нүдэнд тусах “Агнистын гэгээ” боть, ширээн дээрх шинэхэн жимс... Урлан болгосон хэдий ч хачин цэгцтэй өрөөнд нь бид ярилцсан юм.
- See more at: http://goodali.style.time.mn/content/46690.shtml#sthash.rCvncgN8.dpuf
Бүргэдийн нислэг

Намар, өвлийн улиралд бүтээн туурвих нь илүү үр дүнтэй байдаг гэх түүнтэй уулзахад эмзэг, басхүү хүчтэй дотоод мөн чанар нь харилцаанд төдийгүй үйл хөдлөл, харагдах байдалд нь ч илэрдэг юм шиг санагдсан. Гэрээ урлан болгож, өдрийн ихэнх цагийг зураг зурахад зарцуулдаг, гадагш гарах нь ховор, зураг зурахдаа электроник хөгжим сонсдог, хөгжим сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөдөг Д.Үүрийнтуяа “Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай”  хэмээнэ. Бүр хожуу, хойно сургууль төгссөнийхөө дараа л сургуулийнхаа II байранд очиж үзсэн гэх тэрбээр олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй нь илт. Түүний нөхөр бол зураач М.Батзориг. Нөхрийнх нь зурсан жижиг хэмжээтэй, эгнүүлж тавьсан зургууд, гэр бүлээрээ Эйфелийн цамхагийн урд авахуулсан жижигхэн улаан жаазтай зураг, номынх нь шүүгээнээс хамгийн түрүүнд нүдэнд тусах “Агнистын гэгээ” боть, ширээн дээрх шинэхэн жимс... Урлан болгосон хэдий ч хачин цэгцтэй өрөөнд нь бид ярилцсан юм.
- See more at: http://goodali.style.time.mn/content/46690.shtml#sthash.rCvncgN8.dpuf
Бүргэдийн нислэг

Намар, өвлийн улиралд бүтээн туурвих нь илүү үр дүнтэй байдаг гэх түүнтэй уулзахад эмзэг, басхүү хүчтэй дотоод мөн чанар нь харилцаанд төдийгүй үйл хөдлөл, харагдах байдалд нь ч илэрдэг юм шиг санагдсан. Гэрээ урлан болгож, өдрийн ихэнх цагийг зураг зурахад зарцуулдаг, гадагш гарах нь ховор, зураг зурахдаа электроник хөгжим сонсдог, хөгжим сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөдөг Д.Үүрийнтуяа “Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай”  хэмээнэ. Бүр хожуу, хойно сургууль төгссөнийхөө дараа л сургуулийнхаа II байранд очиж үзсэн гэх тэрбээр олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй нь илт. Түүний нөхөр бол зураач М.Батзориг. Нөхрийнх нь зурсан жижиг хэмжээтэй, эгнүүлж тавьсан зургууд, гэр бүлээрээ Эйфелийн цамхагийн урд авахуулсан жижигхэн улаан жаазтай зураг, номынх нь шүүгээнээс хамгийн түрүүнд нүдэнд тусах “Агнистын гэгээ” боть, ширээн дээрх шинэхэн жимс... Урлан болгосон хэдий ч хачин цэгцтэй өрөөнд нь бид ярилцсан юм.
- See more at: http://goodali.style.time.mn/content/46690.shtml#sthash.rCvncgN8.dpuf
Бүргэдийн нислэг

Намар, өвлийн улиралд бүтээн туурвих нь илүү үр дүнтэй байдаг гэх түүнтэй уулзахад эмзэг, басхүү хүчтэй дотоод мөн чанар нь харилцаанд төдийгүй үйл хөдлөл, харагдах байдалд нь ч илэрдэг юм шиг санагдсан. Гэрээ урлан болгож, өдрийн ихэнх цагийг зураг зурахад зарцуулдаг, гадагш гарах нь ховор, зураг зурахдаа электроник хөгжим сонсдог, хөгжим сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөдөг Д.Үүрийнтуяа “Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай”  хэмээнэ. Бүр хожуу, хойно сургууль төгссөнийхөө дараа л сургуулийнхаа II байранд очиж үзсэн гэх тэрбээр олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй нь илт. Түүний нөхөр бол зураач М.Батзориг. Нөхрийнх нь зурсан жижиг хэмжээтэй, эгнүүлж тавьсан зургууд, гэр бүлээрээ Эйфелийн цамхагийн урд авахуулсан жижигхэн улаан жаазтай зураг, номынх нь шүүгээнээс хамгийн түрүүнд нүдэнд тусах “Агнистын гэгээ” боть, ширээн дээрх шинэхэн жимс... Урлан болгосон хэдий ч хачин цэгцтэй өрөөнд нь бид ярилцсан юм.
- See more at: http://goodali.style.time.mn/content/46690.shtml#sthash.rCvncgN8.dpuf
Бүргэдийн нислэг

Намар, өвлийн улиралд бүтээн туурвих нь илүү үр дүнтэй байдаг гэх түүнтэй уулзахад эмзэг, басхүү хүчтэй дотоод мөн чанар нь харилцаанд төдийгүй үйл хөдлөл, харагдах байдалд нь ч илэрдэг юм шиг санагдсан. Гэрээ урлан болгож, өдрийн ихэнх цагийг зураг зурахад зарцуулдаг, гадагш гарах нь ховор, зураг зурахдаа электроник хөгжим сонсдог, хөгжим сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөдөг Д.Үүрийнтуяа “Хүүтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай”  хэмээнэ. Бүр хожуу, хойно сургууль төгссөнийхөө дараа л сургуулийнхаа II байранд очиж үзсэн гэх тэрбээр олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй нь илт. Түүний нөхөр бол зураач М.Батзориг. Нөхрийнх нь зурсан жижиг хэмжээтэй, эгнүүлж тавьсан зургууд, гэр бүлээрээ Эйфелийн цамхагийн урд авахуулсан жижигхэн улаан жаазтай зураг, номынх нь шүүгээнээс хамгийн түрүүнд нүдэнд тусах “Агнистын гэгээ” боть, ширээн дээрх шинэхэн жимс... Урлан болгосон хэдий ч хачин цэгцтэй өрөөнд нь бид ярилцсан юм.
- See more at: http://goodali.style.time.mn/content/46690.shtml#sthash.rCvncgN8.dpuf

Friday, September 12, 2014

Зүрхний гүн рүү урсах уянга


Гайхамшигтай тансаг, гүн аялгуулаг, далайн давалгаа мэт долгиолог энэтхэг хөгжмийг хэн нэгэн шимтэн сонсоосой, сайхныг нь мэдрээсэй гэх хүслээ хэрхэн илэрхийлэх, бусдыг яаж өдөөхөө сайн мэдэхгүй нь. Эдгээр хөгжим, дуучдынх нь хоолой дотор сэтгэлд нам гүм орших сэрлийг яаж сандаачиж, байж ядуулдгийг ч мэдэхгүй нь. Хөл толгойгоо алдчихсан, өөр хоорондоо адил төсөөтэй, нэгэн хэвийн болчихсон орчин цагийн хөгжмийн ертөнцөд сонгодог, төрөлх мөн чанараа алдалгүй ирсэн нь энэтхэг хөгжим. Энэтхэгийн хөгжмийг олон хүн арилжааны киноны дуу хөгжмөөр төсөөлөн, энэхүү төсөөллөөсөө болоод жинхэнэ сонгодог энэтхэг хөгжмийн шавхагдашгүй баялагт хүрч чадахгүй байх шиг.
Асар арвин баялаг түүх, дуугаралттай энэтхэгийн соёл урлаг бол хөндөгдөөгүй “газрын баялаг” л гэсэн үг. Хөгжмийн түүх нь бүр таван мянган жилийн өмнөөс эхтэй бөгөөд шашны мөргөлийн дуунаас үүдэлтэй аж. Сонгодог энэтхэг хөгжим хиндүстани, карнатик гэсэн үндсэн хоёр урсгалтай. Хойд Энэтхэгийн хиндүстани хөгжмийн гол зэмсэг нь ситар хэмээх гитартай төсөөтэй зэмсэг, сарод пийпаа, сантур хэмээх ёочин, бансури буюу хулсан бишгүүр, саранги хэмээх жижиг хуур зэрэг юм. Хиндүстани хөгжим орчин цагийн жаззад онцгой нөлөө үзүүлсэн билээ. Жон Колтран, Жон МакЛафлин зэрэг жазз хөгжмийн түүхэн дэх алдартнууд сонгодог энэтхэг хөгжмийн хэмнэлээр жаззад хөг нэмсэн гэдэг.
Барууны хөгжмийн ертөнц гэрлийн хурдаар дэвших техник технологитой зэрэгцэн дуугаралт, хэмнэл, аялгуу бүхнээ хувьсгаж, өдгөө дэлхийн хөгжмийн зах зээлд ноёрхлоо тогтоогоод байгаа. Техник даган хувьсах орчны өөрчлөлтийг соргогоор олж харан дэвшилд сүлэгдэн нэгдэж, анхлан шинэчлэл хийсэн зүйл нь магад хөгжмийн ертөнц байх. Орчны хувьслыг дагаад хүмүүсийн сонсгол, хөгжмөөс авах таашаал, түүнээс эрэлхийлэх мэдрэмж ч өөрчлөгдөн буй. Сүүлийн үед Хятад, Солонгос, Япон зэрэг азийн орнуудын хөгжмийн дуугаралт барууныхтай нэгдэж байгаа нь даяаршлын хуй салхи дэлхий нийтийг нэн хүчтэй хаман авч буйн илрэл юм. Хэдийгээр уламжлалт дуу хөгжмийг орчин үеийн хөгжмийн зэмсэгтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг хамтлаг дуучид олширч байгаа ч нийтийг хамарч хүчрэхгүй л байна. Гэхдээ сонгодог энэтхэг хөгжмөөс л мэдэрч болох мэдрэмжийг орчин цагийн хөгжим өгч чадахгүй нь мэдээж. Энэтхэгийн сонгодог хөгжим сонсоно гэдэг, түүний аялгуу хэмнэлийн утгыг танина гэдэг сонсогчоос багагүй тэвчээр шаардана. Ерөөс дорнын хөгжим гэлтгүй урлагийн анхдагч бүтээлүүдийг магад ганц удаа сонсоход л хангалттай орчин цагийн хөгжимтэй зүйрлэхийн аргагүй билээ.

Үхэшгүй мөнхийн дуу хоолой
Дуучдын ур чадварыг үнэлдэг хоолойн цар хүрээ, чадал хүч гэх ойлголт түүний дуу хоолойд хамааралгүй. Зөөлөн салхи, утсан хөгжмийн зэмсгийн хамгийн тансаг, доод өнгө дуугардаг чавхдас, аядуухнаар будрах цас... Түүний дуу хоолойг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ! Дуу хоолой нь тайван амьдрал, дотоод ертөнцийн амгаланг илүүтэй таашаадаг дорнын аж амьдрал шиг тийм намуухан. Зүйрлэх зүйрлэл олдомгүй энэ дуучин бол үзэсгэлэнт Жагарын орны алтан гургалдай Аша Босле /Asha Bhosle/. Өдгөө Аша 78 настай ч дуулсаар, цомог бичүүлж, тоглолтоо хийсээр байгаа. Ная шүргэж яваа хөгшнийх гэмээргүй түүний дуу хоолой тансаг, уянгалаг хэвээр. Үхэшгүй мөнхийн эгшиг аялгуу гэж чухам Ашагийн дуу хоолойг л хэлэх биз ээ. Мангешкарынхан хэмээн нэрлэгддэг эгч дүү уран бүтээлчдийн хамгийн алдартай нь Аша болон түүний эгч Лата юм.
Аша Босле 1943 оноос дуу хөгжимтэй амьдралаа холбожээ. Дэлхий дээр 14 өөр хэлээр дуулж, цомог бичүүлж, 800 гаруй киноны дууг амилуулсан дуучин түүнээс өөр үгүй биз. Кино бүрт хамгийн багадаа гурваас дөрвөн дуу шүү. “Би залуу насаа дуу хоолойноосоо мэдэрдэг. Дуу хөгжим миний амьдралын бүхий л орон зайг эзэлсээр иржээ. Үхэл ирэхэд ч тэр надтай хамт байна” хэмээн тэрбээр нэгэнтээ хэлсэн удаатай. 2006 оны байдлаар Аша Босле 12 мянган дуу бичүүлсэн гэх тоо гаргасан бол өдгөө энэхүү тоо нь 50 мянгад хүрээд буй. Дуу дуулах нь Ашагийн хувьд ажил мэргэжил, амьдралынх нь салшгүй хэсэг гэхээс ч илүү амьсгалах агаар, уух ус нь юм.
Энэтхэгийн олон сонгодог кино Ашагийн дуу хоолойгоор амилан сонгодог утгаа хадгалан үлдсэн билээ. Энэтхэгчүүд Ашаг шүтэн бишрэхээсээ илүү үнэн зүрхнээсээ хайрлан хүндэлдэг, Тэр бол амьд домог. Америкийн нэгэн хөгжмийн продюсер Аша Бослетой уулзахаар очиход алмааз, сувдаар гоёсон, торгон сааритай сайхан хөгшин угтжээ. Тэгээд доош хартал цагаан пүүзтэй байж. Мань эр бодсон нь “Гайхалтай! Ёстой догь!”. Ашагийн дууг анх сонсоход уйтгартай, хоолой нь дэндүү нарийхан санагдаж мэдэх ч түүний уянгалаг дуунд ховсдуулсан хэн ч гэсэн “Ёстой догь” гэж бодох нь лавтай.

Төгс төгөлдрийг мэдрүүлэгч
Энэтхэгийн соёлыг бага ч атугай сонирхдог бол та Рави Шанкаарыг /Ravi Shankar/ мэдэхгүйгээр Таж Махал, Ганга мөрний үзэсгэлэнг бүрэн олж харахгүй, гүйцэд ойлгохгүй. Бенгал үндэстэн энэ эрхэм төрөлх нутагтаа энэтхэгийн түүхэн дэх чухаг хүмүүс болох Ганди, Нерутай эн зэрэгцэхүйц суутан, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч. Үүгээр зогсохгүй оюун ухаанаас ангид гоо үзэсгэлэн, төгс төгөлдрийг хөгжмөөр дамжуулан мэдрүүлэгч. Түүний оюун ухаанаар бүтсэн гайхалтай тансаг ситарын аялгуу зөвхөн Энэтхэгийн бус нийт дорно дахины соёлын өвд хамаатай. Дэлхий ертөнцийн тухай ямар ч ойлголтгүй хүнд Бетховены есдүгээр симфонийг сонсгоход л хангалттай гэдэг шиг дорнын талаар ойлголтгүй хүнд Шанкаарын бүтээлийг л сонсгох хэрэгтэй болов уу.
1920 онд мэндэлсэн Шанкаар хэдэн мянган жилийн түүхтэй ситараар хөгжмийн олон зохиол туурвисан. Нэрт найруулагч Сатъяжит Рагийн “Апугийн гурвал” /The Apu trilogy/ кино Шанкаарын хөгжмөөр амилан дэлгэцийн бүтээлийн зураглалыг төгсжүүлж, үзэгчдэд илэрхийлэл нь жинхэнэ утгаар хүрэхэд хөгжим хэчнээн чухал болохыг харуулсан юм. Шанкаар хөгжмийн томоохон бүтээлдээ барууны хөгжмийн зэмсгийг ашигладаг ч сонгодог хиндүстани хөгжмийн амин судас болсон хэмнэл, аялгууны эсрэг тэсрэг атлаа гайхалтай зохицлыг бүтээл болгондоо тусгажээ. Домогт “Битлз”-ийн Жорж Харрисон, америкийн орчин үеийн хөгжмийн зохиолч Филип Гласс зэрэг барууны нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтарч хэд хэдэн бүтээл туурвисан нь түүнийг дэлхийн хэмжээний хөгжмийн зохиолч гэдгийг батална. Шанкаар хөгжмийн ертөнцөд өөрийн оршихуйг тунхаглаад зогсохгүй хоёр гайхамшиг бэлэглэсэн нь түүний охид. Англи эхнэрээс нь төрсөн Гитали Шанкаар буюу Нора Жонс өдгөө эцгээсээ дутахааргүй алдартай болсон бол Норагаас эх өөр дүү Анушка Шанкаар нь эцгийнхээ авъяасыг өвлөсөн хөгжмийн зохиолч, ситарчин билээ. Нора, Анушка хоёр хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллажээ. Шанкаар нэгэнтээ “Хөгжим бол анагаах ухаан. Харамсалтай нь хөгжмөөр өвчнийг анагаана гэж хэлсэн хүнийг өнөөдөр тэнэг гэнэ. Их мөнгө, хоосон толгойтнуудыг бүтээх гэж хошуурдаг хөгжмийн анагаагчид”-ыг би мэднэ. Харин сүмийн хөгжим, Бахын аялгуу, уянгалаг рагагийн аль аль нь амар амгаланг бэлэглэдэг. Үүнийг л би жинхэнэ хөгжмөөр анагаах гэнэ” хэмээн хэлсэн удаатай.
Хөгжмийн шуурга
Уран аялгуу, донжтой хэмнэл, тансаг хоолой гээд төгс төгөлдрийн зохицол болсон түүний авъяас билгийг шагшин магтах үг цагаа тулахаар олдохгүй юм. Түүний бүтээлийг зүгээр л тэвчээртэйгээр, мэдрэмжээ байж болох дээд цэгт нь хүргэж байж сонс гэж л зөвлөе. Өнөө цагт Энэтхэг төдийгүй Азиас дэлхийн хөгжмийн ертөнцөд хамгийн ихээр алдаршиж, олны анхаарлыг татсан хөгжмийн зохиолч бол Алла Ракха Рахман /A.R.Rahman/. Тэрбээр 1966 оны нэгдүгээр сарын 6-нд өмнөд энэтхэгийн Тамил Наду мужид мэндэлжээ. Түүний эцэг Ражагопала Шекар мөн хөгжмийн зохиолч байсан гэдэг. Рахман хинди шашинтай гэр бүлд мэндэлсэн ч тарчиг амьдрал, дүүгийнх нь үхэл түүнийг шашингүй үзэлтэн болоход нөлөөлсөн байна. Хожим тэрбээр ээжийнхээ унаган шашин исламыг сонгожээ.
Арван нэгэн настайдаа Рахман гэр бүлээ тэжээхийн тулд явуулын хамтлагт даралтат хөгжимчнөөр ажиллах болов. Тэрбээр авъяас билгээрээ үеийнхнээсээ тодорч Лондон дахь Тринити коллежид урилгаар суралцсан нь барууны хөгжмийг өмнөд энэтхэгийн сонгодог карнатик хөгжимтэй хослуулахад нь нөлөөлжээ. Хөгжмийн шуурга, Мадрасын Моцарт хэмээгддэг Рахман карнатик хөгжмийн таала буюу хэмнэл, рага буюу аялгууг бүтээлдээ бүрэн тусгадаггүй ч хөг аялгуу нь цаанаа л дорнын өнгөө гээгээгүй тансаг яруу шинжийг хадгалж чадсан байдаг. Рахман өнөө цагийн энэтхэгийн соёлыг дэлхийд түгээхэд асар их хувь нэмэр оруулсан хүн. Түүний бүтээл энэтхэг киноны чамин шигтгээ болж, энэтхэгийн кино урлагийн хөгжмийн дэвшилд чухал нөлөө үзүүлсэн юм. “Оскар”, “Грэмми” гэх мэт нэр хүндтэй олон шагнал хүртсэн Рахман дэлхий даяар нийт 200 сая орчим цомог, 300 сая орчим хуурцаг борлуулаад байна.
Огт танихгүй ертөнцийнх гэмээр өөр мэдрэмж төрүүлж, зүрхний хавхлага хөндөх аялгуу нь хүний дотоод сэтгэлийн хамгийн гүн дэх шархыг сэдрээж, бас анагаах шидтэй.

Урин тачаангуй Есүдэс
К.Ж.Есүдэс /K.J.Yesudas/ Энэтхэгийн бас нэгэн эрдэнэс. Түүнээс өөр нэг ч эрэгтэй дуучны хоолойноос тийм тэчъяадам зүйл мэдэрч, хэлэхийн аргагүй хачин хүсэл төрж байгаагүй санагдана. Эр хүнээс гарамгүй намуун, энхрий, ялдамхан урсах дуу хоолойг нь тачаангуй гэхээс өөрөөр илэрхийлэх аргагүй мэт.
Өмнөд энэтхэгийн Керала мужийн малаяли угсаатан тэрбээр эх хэл малаяламаасаа гадна энэтхэгийн 10 гаруй хэлээр, мөн орос, араб, англи, латин, бүр санскритаар хүртэл дуулдаг. 50 жил үргэлжилсэн карьерынхаа хугацаанд 40 мянга орчим дуу бичүүлсэн. Есүдэс энэтхэгийн алдартай ихэнх дуучдын адил “playback singer” буюу киноны дуучин. Энэтхэгийн жүжигчин бүр сайхан хоолойтой байдаггүй учир тэдний дууг “playback singer” буюу арын дуучид орлон дуулдаг билээ.
Есүдэс 70 хүрч байхдаа ч цэл залуухан дурлалт хархүүгийн дууг дуулсан хэвээр л байсан юм. Түүний дуулахыг сонссон нэгэн “Бурхан гэж байдаг бол Есүдэс шиг л хоолойтой байх ёстой” хэмээн дуу алдсан гэдэг. Нутаг нэгтнүүд нь түүнийг Гана Гандарван буюу тэнгэрийн дуучин хэмээн хүндэлдэг нь гайхахаар зүйл биш билээ.




Monday, March 24, 2014

Facebook or Failbook?

НИЙСЛЭЛ хөтөч сэтгүүл.  2012 оны 3-дугаар сар.
by Маралгуа


Би тийм ч нийтэч хүн биш. Гэхдээ facebook-ийн 184 найзтай. Тэднийхээ тэн хагасыг зүс танина, үлдсэн хэсэг нь намайг үл танина. Хэдий тийм боловч би таньдаг, таньдаггүй тэдгээр “дотны” нөхөддөө зориулан бүхэл бүтэн 30 зургийг profile-даа сонгохын тулд хичээнгүйлэн цаг зарсан. /Өө, битгий буруугаар ойлгоорой, ex-дээ сайхан харагдахын тулд биш шүү, өөртөө л таалагдахын тулд. / Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг бол facebook-ийн хариу үйлдэлд ердөө л 23 цаг хангалттай байдаг юм билээ. Хамгийн хачирхалтай нь Mark Zuckerberg-ийн зохиосон Матрикс”-ын хүүхдүүд энэхүү энгийн зүтгэл, photoshop-ын бүтээлийг маань тэр дор нь өндрөөр үнэлж, гурван ч secret group-ынхээ хүндэт гишүүн болгохоор ятгаж дөнгөсөн юм даа. Миний өөрийн гараар “будаж өнгөлсөнwallдолоо хоногт дээд тал нь дөрвөн хандалт ирдэг. Тэглээ гээд би post, link, comment болгон дээр like дарж оршин буйгаа зарлан тунхаглахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, намайг facebook-ийн шуугиант ертөнцөд тун чимээгүйхэн амьдардаг нэгэн гэж ойлгож болно. Тэгсэн мөртлөө би энэхүү хэт хөдөлгөөнтэй орчны юунд ч баригдамгүй хэмнэлээс татгалзаж, “хүн шиг” амьдарч нэг л чадахгүй байгаа юм даа. Яагаад? “Facebook” хэмээх “хар тамхи” чинь эцсийн эцэст хувьсгалын ажил, хувийн амьдралын failbook юм биш байгаа? Одоо ганцхан update-ээ шалгачихаад, одоо ганцхан “цагаа бүртгүүлчихээд” энэ тухай ну-хац-тай бодно оо.
Facebook effect гэж юу вэ?
“Тохиолдол бүхэн учир шалтгаантай, түүнээс зугтах арга үгүй” хэмээх хууль бол “Butterfly Effect” киноны баримтлах гол зарчим байсныг санаж байна уу? Тэгвэл “Тохиолдол бүхний шалтгаан facebook, түүнээс зугтах газар үгүй” хэмээх гаргалгаа бол “Facebook effect”-ийн бахархах гол амжилт болоод байна. Байз байз, үнэхээр ч энэхүү “Номон нүүрт”-д “нүүрээ барж”, “Ном дор нь мөргөхөөс” өөр аргагүй хэд хэдэн давуу тал бий юм шүү.
Facebook бол үзэл санааны ҮНЭГҮЙ их дэлгүүр:
Сав шим ертөнцийн сайхан санаа, хорт бодол болгон facebook-ийн хуудаснаа нэгэнт заларвал буян нь маанийн ерөөл мэт мянга дахин үржиж, нүгэл нь тахлын халдвар мэт хоромхоноо тархдаг. Кибер ертөнцөд нэг л удаа хашгирсан хөндий цуурай замхрахын тулд нэлээд олон түүхий тархины үрчлээсийг тоолдог бол дүйвээнд нь та чамгүй “чухал” найзуудынхаа ухааны хаалгыг тогших боломжтой. Ерөөс “Дэлхий сөнөлөө, яана аа, манайхаан?”, “Монголчуудын цус холилдоод дууслаа”, “Газраа гадныханд үхсэн ч бүү зар” гэх өмчирхөл, өширхөл, их зөгнөл хэнд хэрэгтэй юм бэ? Тиймээс үзэл санааны их дэлгүүрийн хэрэглэгчид үнэ хямдарсан бараанаас бөөндөхдөө чанарыг нь эхлээд сайтар шалгахад суралцах учиртай. Тухайлбал, Post оруулсан эх сурвалж нь хэн болох, тэрхүү хуулийн этгээд Алькайда бүлэглэлийн гишүүн юм биш биз, солгой юу, баруун гартан уу, Н.Энхбаярын хамаатан мөн эсэх, тэрчлэн “амны ариун цэвэр”-ээ хэр сахидгийг нь хүртэл тандсан ч яадаг юм. Анхны хичээл: Мэргэжлийн хяналтын албанд биш мониторинг хийх мэргэн оюундаа найдаж бай!
Facebook бол дайны талбар:
Энгийнээр тайлбарлая. Хэрэглэгч  A, харилцагч B-д хандан “Мартаар найз охиндоо ямар цэцэг авч өгвөл зүгээр вэ” гэж асуусан байна. Мэдээж харилцагч В “Сарнай хамгийн сонгодог сонголт” болохыг сануулжээ. Гэтэл овоо босгоогүй байхад шаагилдаж суусан шувуунууд болох C, D, E, F.........W, X, Y, Z нар хэрэглэгч А-гийн өөдөө шидсэн чулууг өлгөн авч, нэг нэгэн рүүгээ дүүгүүрдэх бөгөөд энэ нь яваандаа “Улаан сарнайгаар яадаг юм”, “Цагаан нь дээр шүү дээ”,  “Үгүй ээ, гоодаль зүгээр”, “Ер нь цэцэг өгөх хэрэг байна уу”, “Яахаараа заавал муусайн эмэгтэйчүүд дандаа бэлэг авч байдаг юм, эрчүүд бид хөөрхий байна” гэсэн утгатай жендерийн асуудал болон хувирна. Онилсон байгүй буудалцаан цаашид улам ширүүсэхэд гайхах зүйлгүй. Тэд бол Чингисийн үр сад! Сүүлдээ дайтагч “Ам баатрууд” юун тухай маргалдаж байгаагаа мартах бөгөөд маргалдаж байгаагаа л ЯАСАН ч үл мартана. Энэхүү цусгүй дайны талбарт дарьгүй зэвсгээр галлах үед санах дараагийн хичээл бол “Амиа аврах шилдэг арга бол арван хуруугаар хурдан шивэх дадлыг эзэмшсэн байх явдал юм.”
Facebook бол PR-ын сургууль:
Хүн эхээс нэг төрдөг. Facebook-ээс дахин нэг “төрдөг. Ялгаатай нь эхээс мэндлэх үедээ ихэнх хүн хэн болохоо сонгох эрх мэдэлгүй байдаг бол facebook-ийн хэвлийгээс унах үедээ бүх хүн хэн болохоо шийдэх засгийн эрхийг гартаа авчихсан байдаг. Үгүй ядаж л хэнийг хуулбарлахаа мэддэг болчихсон байдаг. Ironman, Batman, Superman, Yes man, No man, I-don’t-know-man, I-Am-Cool-Man,man!, Cinderella man гээд л... /Билгийн мэлмийтэй зарим нь хүн байхаас уйдсандаа Shrek, Шилэн анахай, Сүүлчийн цас, Анхны бороо, Бор еэвэн, Том алим болон төрөл арилжихыг илүүд үздэг байна./ Харвардын хэмжээний PR-ын мэдлэг олгодог мөртлөө төлбөр нэхдэггүй энэхүү буяны байгууллагын өргөн үүдийг нэгэнт татаж, өндөр босгыг нэг л давсан бол дараах дүрмийг санаж явах учиртай. Хүссэн дүрдээ дураараа хувирах шидэт баг бэлэглэснийхээ хариуд сургууль чамаас 100 хувийн ирц, 101 хувийн идэвх шаардана. Хоцорч болохгүй, тасалж бол бүр ч болохгүй. Тиймээс санаж явах удаах хичээл: “Арьсаа солиулж”, дүрээ өөрчлөхийг хүсвэл Майкл Жексоны мэс заслын эмчид хандах нь нервт гамтай.
Facebook бол муур багш:
“Цэнхэр дээл”-тэй, ноомой төрхтэй муур багш маань хэрэгт дуртай хэдэн бүлтийсэн шавиа тойруулан суулгаад анхны лекцээ орно. Лекцийн сэдэв: “Мэдээллийн технологи болон мэдлэгт facebook-ийн дусал нэмэр”. Хөөрсөн хулганууд хөл дэвхцэн баярлана. “Яасан сонирхолтой, ямар хөгжилтэй юм бэ...”. Харин маргаашнаас нь “Бултаараа хэлэлцвэл буруугүй”, “Хэний охин өсч, хэний айраг исээ вэ”,  “Мянга сонссоноос нэг үз”, “Дурлахгүйгээр чаатлая”, “Нэг нь нийтийн төлөө, нийт нь facebook-ийн төлөө”, “Facebook бол ертөнцийг харах НОМТ цонх юм” гэх мэтийн үзэл сурталжсан сэдвээр шавь нарынхаа нүдийг цэлмэтэл угаана. Ингээд л муур багшийнхаа амарлингуй аврагч төрхөд сүсэглэсэн сая сая хэрэглэгчид facebook хэмээх цаг хугацааны казинод хамаг энерги, ажлын бүтээмж, эрүүл мэндээрээ дэнчин тавин, ганцаардлыг ялж, сатаарлыг олохын тулд өдөржин шөнөжин мөрийтэй тоглодог юм даа. Ажлын үеэр, амралтын өдөр, цайны цаг, баярын үдшээр ч ялгаагүй муур багш маань “Check me, check me хэмээн ханцуйнаас татаж, “Сур, сур бас дахин сур” хэмээн ширүүхэн номлодог. Сураад байгаа хэрнээ л эрдмийн оргилд хүрээгүй явна. Ай даа, багш та keyboard тачигнасан их өргөөний эзэн, facebook та олон нийтийн боловсролын оройгүй сүм билээ...  Муур багшийн сургаал: “Сурган хүмүүжүүлэгч болгон сайн санаатан байх албагүй”.
Facebook бол итгэлцлийн дүүжин гүүр:
Facebook-ийн ачаар хүн төрөлхтний түүхэнд урьд хожид тохиож байгаагүй их итгэлцлийн эрин үе эхэлсэн гэхэд буруудахгүй. Нүүр нүүрээ харалцаагүй /бүр нүүргүй ч байж мэдэх/, нэрийг нь ч зөв уншиж чадахгүй гадаад, дотоодын найзууддаа бид тун өөриймсөг ханддаг нь гайхмаар хэрэг шүү. Тэр ч бүү хэл тэдэндээ төрсөн өдрийн мэнд марталгүй хүргэж, зурагных нь дор “You look sexy. Big like. Lol” хэмээн албатай юм шиг бичнэ. Хэрэв гудамжинд нэг нөхөр тааралдаад “Чи өнөөдөр үнэхээр тачаангуй харагдаж байна шүү, надад таалагдлаа” хэмээн цаасан пуужин өмсүүлснийхээ дараа даапаалаад ч байгаа юм шиг, худал магтсандаа бантаад ч байгаа юм шиг ихэд инээвэл /Lol/ бид тэрхүү ёс суртахуунгүй үл таних эрийг тэр дор нь гаж донтон хэмээн тодорхойлох бөгөөд “Баярлалаа” хэмээн уярангуй хариулахын оронд зугтахын түүс болох нь бодит байдалд илүү нийцдэг. Харин facebook-т мөрдөгддөг дүрэм бол өөр. Бид wall дээр маань comment бичдэг хэн ч байж мэдэх /хүн биш ч байж болох/ танилуудаа хүндэлдэг бөгөөд хачирхалтай нь тэдний хэлсэн болгонд итгэн, хариу урвал үзүүлдэг. Тиймээс facebook-ийг дэлхий дахины найрамдалт харилцааны гүүр, хоёр дахь НҮБ гэсэн ч яадаг юм. Мэдээж, НҮБ-аас ялгаатай нь бид хоногийн 24 цагийн турш өчүүхэн төдий асуудлыг ч жижиг гэж гололгүй авч хэлэлцдэг. Тухайлбал, өндгийг аль талаас нь хагалбал зохистой вэ гэх мэт. Энэ хэсгээс сурах дараагийн хичээл: Ер нь ямар ч бүлгэмийн гишүүд хуралдаж л байхдаа жаргалтай, үр дүн нь хамаагүй /76-гаа одоо л ойлгож байна/. Хүмүүс эрсдэлтэй дүүжин гүүрээр дэнжигнэн алхах дуртай /Аан, ийм учраас л бүсгүйчүүд Зорро, Хүн аалз мэтийн багтай залууст дурладаг юм байна шүү дээ.../.
Facebook бол шорон:
Төсөөлөөд үз дээ. Нэгдүгээрт, танд profile picture бий. /Кодтой самбар тэвэрсэн гунигтай төрхийг энэ удаа түр мартая/. Хоёрдугаарт, “хоригдох” хугацаандаа та wall дээрээ сэтгэгдэл, дууны үг, шүлэг эрээчиж, зураг зурахаас өөр зүйл хийдэггүй. Гуравдугаарт, та “хана”-тай харилцсаар уйдсан тул бусад камерт юу болж байгааг үргэлж мэдэхийг хүснэ. Дөрөвдүгээрт, таныг яагаа ч үгүй байхад шоронгийн өөр нэгэн хам тан руу poke хийвэл гомдох зүйлгүй, учир нь шорон бол хатуу самар. Тавдугаарт, та суллагдахыг мөрөөдөх боловч зовлон нэгт нөхдийнхөө хамт бүх насаараа хоригдох ял авчихсан байдаг, facebook-т давж заалдах хуулийн цоорхой даанч байхгүй. Зургадугаарт, “наранд түр хугацаагаар гарах” цорын ганц арга бол өвдөх. Учир нь ихэнх эмнэлгийн WI-FI ажилладаггүй юм. Удаах хичээл: Нэгэнт “шорон”-д орсон бол атаман нь бол. Үгүй бол гэмт хэрэг бүү хий.
Facebook бол дурсгалын цомог:
Хүн юу тарина, түүнийхээ үрийг хурааж авдаг гэдэг. Харин би хэчнээн хичээгээд ч арван жилийнхээ улаан туузтай “хөдөө” зураг, Америкт нэгэнтээ аальгүйтэж авахуулсан party-ны “бүү үзэгд” кадр, арчих гээд арилж өгдөггүй бүтэлгүй дурсамжийн “Бурхан минь, би хэн байсан юм бэ” цомгоо бүтнээр нь бүх дэлхийд /бүх дэлхий хэмээх ойлголтод хадмынхан, хамтран ажиллагсад, сайн дурын байгууллагын намбатай ах эгч нар маань орно гэдгийг анхаарна уу/ үзүүлэх нүгэл үйлдсэнээ санахгүй байгаа юм. Болохгүй зурагнуудыг минь “болоод өнгөрсөн юм чинь, яадаг юм” хэмээн tag-ласан найзуудыгаа буруутгалтай нь ч биш. Гээд яах билээ. Тэгээд л би facebook хэмээх хэзээ ч хуучирдаггүй, урагддаггүй /зарим хуудас нь салаад унаасай гэж яасан их хүсэх/ дурсгалын цомгийнхоо арын хуудсанд “Сүүлчийн хичээл: Facebook-ээс ургац хураахыг хүсвэл олсны ургамал тарь. Хураасан олсоороо хаагддаггүй зарим нэг амыг боо” гэж бичлээ.
Facebook үү, Failbook үү? Та өөрөө шийд. Хэдий түүнийг бид failbook хэмээн нэрийдсэн ч, өлсөөгүй хэрнээ дотор нь юу байгааг шалгахын тулд хүүхэд хөргөгчөө байн байн онгойлгодог шиг өдөр болгон facebook рүү ЗҮГЭЭР Л ордог хэрэглэгчдийн тоо буурахгүй тул юуны ялгаа. Одоо ганцхан update-ээ шалгачихаад, одоо ганцхан “цагаа бүртгүүлчихээд” ... Facebook-ээ гэж...